ГАРААНЫ БИЗНЕС ЭРХЛЭХ ЗАЛУУЧУУДАД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ АРГА ХЭМЖЭЭНД УРЬЖ БАЙНА
- 2026-08-21
- Сурталчилгаа
- 0
Налайх дүүргийн шинэ технологи, инновац бүхий шинэлэг санал, санаачилга гаргасан шилдэг “СтартАп” залуу, эсхүл залуучуудын 2 багийг шалгаруулж, тус бүр 15,000,000 /арван таван сая/ төгрөгийн 50% -ийг эргэн төлөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаанд олгоно.
Хамрах хүрээ:
-Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан Монгол улсын иргэн, 15-34 насны ажилгүй, ажил хийхэд бэлэн, бизнес эрхлэх хүсэлтэй залуучууд
-Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцаж байгаа эсвэл их дээд сургууль,
-Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг төгсөөд 3 хүртэл жил болж байгаа, эзэмшсэн мэргэжлээрээ ажилласан туршлагагүй ажил хайж буй залуучууд
Үе шат:
1-р шат Бизнес санааг хөгжүүлэх сургалт
2-р шат Хурдасгуур хөтөлбөрт хамрагдах
3-р шат Бизнес санаагаа танилцуулах DEMODAY арга хэмжээ
Бүртгэлийн линк:
https://docs.google.com/.../135KOuLuWsBw6lmcqX3awDJu.../edit
Бүртгэл: 2026.08.20-2026.09.11 дуустал
Оролцогчид тавигдах шаардлага:
• 15-34 настай байх
• Налайх дүүргийн байнгын оршин суугч байх
• Багийн гишүүд байгууллагаас нийгмийн даатгал төлдөггүй байх /Хувиараа нийгмийн даатгал төлдөг бол болно./
• Таны бизнес санаа бусдаас шинэлэг, инновацилаг байх
Холбоо барих утас: 70233699, 88096535, 92023377

Сэтгэгдэл (0)