Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор Киргиз Улсад айлчилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-нд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагч орны хувиар оролцохоор Бишкек хотноо очоод байна.

Ерөнхийлөгчийг “Манас-2” олон улсын нисэх онгоцны буудалд Киргизийн Сайд нарын Танхимын орлогч дарга У.Э.Маматканов, Гадаад хэргийн дэд сайд С.Жумакадыр уулу, Монгол Улсаас Киргиз Улсад суугаа Элчин сайд Д.Тэгшжаргал болон албаны хүмүүс угтан авчээ.

У.Хүрэлсүх ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд үг хэлж, тус байгууллагын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөсөн байна.

Уулзалтуудаар харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх болон харилцан сонирхсон бүс нутаг, олон улсын асуудлаар санал солилцоно.

ШХАБ-ыг 2001 онд Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан улс байгуулсан бөгөөд өдгөө Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Пакистан, Узбекистан, Энэтхэг, Иран, Беларусь гэсэн 10 гишүүнтэй.

Монгол Улс ШХАБ-д ажиглагч орны статустай оролцдог. Тус байгууллагыг гишүүн орнууд ээлжлэн даргалдаг бөгөөд 2026 онд Киргиз Улс даргалж байна.

ШХАБ нь бүс нутгийн аюулгүй байдал, терроризм, хэт туйлшрал, хууль бус зэвсэг, хар тамхины эргэлттэй тэмцэхээс гадна худалдаа, эдийн засаг, тээвэр, эрчим хүч, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Гаднаа Гяланцаг, Дотроо Паланцаг (202.9.47.73)

    2026-08-31

    Хүн ам зүйн гэнэтийн сүйрэл (Demographic Collapse)Түүхэн дэх хамгийн хурдан хөгшрөлт: "Нэг өрх - нэг хүүхэд" бодлогын уршгаар 2035 он гэхэд Хятадын тэтгэврийн насныхны тоо 400 саяд хүрнэ. Энэ нь АНУ-ын нийт хүн амаас олон бөгөөд тэднийг тэжээх ажиллах хүч байхгүй болж байна.Төрөлтийн түүхэн уналт: 2025 онд Хятадад ердөө 7.92 сая хүүхэд төрсөн нь 1949 оноос хойших хамгийн доод үзүүлэлт юм. Энэ нь Хятадын хүн ам ердөө 150 сая байсан 1738 оны үеийн төрөлтийн хэмжээтэй тэнцэж байна.Хүн амын тасралтгүй агшилт: Хятад улс 2022 оноос хойш 4 жил дараалан хүн ам нь бодитоор цөөрч байна. Ирэх аравхан жилийн дотор Хятад улс Францын нийт хүн амтай тэнцэх буюу 60 сая хүнээ алдахаар байна.Бэлгэвчний татвар ба төрөлтийн мухардал: Хямралыг зогсоохын тулд Хятадын засгийн газар 2026 оноос эхлэн бэлгэвч болон жирэмснээс хамгаалах хэрэгсэлд 13%-ийн НӨАТ анх удаа ногдуулж, төрөлтийг албадан нэмэгдүүлэхийг оролдож эхлэв.Ажиллах хүчний хомсдол: Хүн амын уналтаас шалтгаалж 2050 он гэхэд Хятадын армийн цэрэг татах боломжтой залуусын тоо одоогийнхоос 50 гаруй хувиар буурна.II. Санхүү, эдийн засгийн нуугдмал ангал"Сүнсэн хотууд" ба үл хөдлөх хөрөнгийн хөөс: Хятадын ДНБ-ий 25-30%-ийг үл хөдлөх хөрөнгийн салбар бүрдүүлдэг байв. Гэвч өнөөдөр тус улсад хүн амьдардаггүй, бүрэн хоосон хаягдсан 60-90 сая гаруй орон сууц байна.Хэрэглээний айдас: Хятадууд ирээдүйдээ итгэхгүй байгаа тул мөнгөө үрэхээс татгалзаж, байнга хуримтлуулж байна. Өрхийн хэрэглээ ДНБ-ий 40%-д ч хүрэхгүй байгаа нь эдийн засгаа дотоодоос нь тэтгэх боломжгүй болгожээ.Орон нутгийн засгийн газруудын өр: Хятадын мужууд үл хөдлөх хөрөнгийн барьцаагаар асар их зээл авсан. Одоо тэд тэтгэвэр, эрүүл мэндийн зардлаа дийлэхээ больж, Бээжингээс жил бүр их наяд юанийн татаас авч байна.Өсөлтийн эрин үе дууссан: Хятад улс 2026 оны ДНБ-ий өсөлтийн зорилтоо сүүлийн 30 жилийн хамгийн доод түвшин болох 4.5% - 5.0% болгож буурууллаа. Шинжээчид 2035 оноос хойш энэ өсөлт ердөө 1% болж унахыг анхааруулж байна.