“Алтан намар-2026” өргөтгөсөн худалдааг 18 байршилд зохион байгуулж байна
- 2026-08-26
- Улаанбаатар
- 1

Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургуулсан төмс, хүнсний ногоогоор хангах, өвөл, хаврын улирлын хэрэгцээнд нөөцлөх, нөөшлөх боломжийг бүрдүүлэх, хүнсний ногооны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна.
Тариаланч, ногоочид эх орныхоо хөрсөнд ургуулсан шинэ ургацын төмс, хүнсний болон нарийн ногоо, жимс, чацаргана зэрэг өргөн нэр төрлийн бүтээгдэхүүнийг шууд худалдаалж байна.


Сэтгэгдэл (1)
(59.153.112.84)
Энэ жил сонгино төмс хоёр маань чанар нь мууджээ. Муу үрээр төьсан бололтой. Үнэр ч үгүй, муухай цэхийсэн хужаа сонгинотой адилхан сонгино байна. Төмснүүд бас эрлийзэж дээ. Ялангуяа захуудаас бол ногоо авалтгүй болжээ. Go To market-аас Төмс сонгино авсан чинь их аятайхан төмс шуудайлаад тавьчихсан Жаргалантых гэж байснаа.авъя гэхээр савласан төмсөө наадах чинь энэ төмс гээд өгчихсөн. Итгээд хүрээд иртэл нэг л биш ээ. Одоо тэгээд яадаг ч юм бол доо. Хятадууд яаж ийгээд төмс сонгиныг маань бузарласан бололтой